MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Г.Мөнхбаяр: Бодит амьдрал маань ч шатрын өрөг дээр үргэлжилдэг

    Г.Мөнхбаяр: Бодит амьдрал маань ч шатрын өрөг дээр үргэлжилдэг

    2014-05-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Нэг нүүдэл хийх гэж 1.10 цаг суусан. Би хожно, өрсөлдөгч маань тэнцэнэ гэж хичээсэн болохоор ийм удаан хугацаагаар сууснаа хэн хэн нь анзаараагүй өнгөрүүлсэн байна лээ” хэмээн даруухан өгүүлээд инээмсэглэсэн хүүг Г.Мөнхбаяр гэдэг. 2014 оны дөрөвдүгээр сарын 25-наас энэ сарын 3-ныг хүртэл Сингапур улсад болсон Шатар сонирхогчдын Дэлхийн аваргын тэмцээний ялагч, Дэлхийн спортын шинэхэн мастер тэрбээр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн, ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн 11дүгээр ангийн сурагч юм. Ингээд 16-хан настай оюун ухааны мастер, ирээдүйтэй залуу тамирчин Г.Мөнхбаярын ярилцлагыг уншигчиддаа хүргэе.

    -Шатрыг оюун ухаанаас гадна тэсвэр тэвчээрийг сорьдог спорт гэдэг. Энэ үгтэй санал нийлдэг үү?

    -Шатар тоглоход хүний оюун ухааныг сорьж, тэсвэр тэвчээрийг шалгадаг. Аав маань намайг анх шатар тоглож эхлэхэд “сууж сур” гээд хоёр гарыг зөрүүлж тавиулаад хэдэн цагаар ширээн дээр томоотой суулгадаг байсан. Эрэгтэй хүүхэд хөдөлгөөнтэй, үймүүлж, тоглох маш дуртай. Гэтэл тэр бүхнийг маань хорьж хэдэн цагаар нэг газар нэгэн хэмээр суулгахад хүн шантарч болно. Миний хувьд шатар тоглох үнэхээр сонирхолтой байсан болохоор хэдэн цагаар хөдөлгөөнгүй суухаас шантраагүй. Энэ сурсан зан маань сая тоглосон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр маш их хэрэг болсон. Учир нь би энэ тэмцээнд дасгалжуулагч байхгүй, ганцаараа очиж оролцсон илүү хөдөлгөөн хийвэл л шар карт авч, оноогоо алдах байсан. Тиймээс тоглож дуусаад л гараа зөрүүлж тавиад л нам суудаг байсан. Бие хөшиж, бие засмаар байсан ч тэсээд л суугаад байсан. Энэ тэвчээр маань дэлхийн спортын мастер цол авч, шатрын дэлхийн аварга болоход их нөлөөлсөн гэж бодож байгаа. Тиймээс аавдаа, таны хэлснээр би сууж, тэвчиж байсан болохоор энэ медальд хүрсэн. Тиймээс миний амжилтын багагүй хэсэг нь таны зүтгэл, итгэл байсан гэдгийг хэлээд,”аавдаа баярлалаа” гэж хэлмээр байна.

      -Дэлхийн аваргын тэмцээнд хэдэн орны хичнээн хүн оюун ухаанаараа өрсөлдөв?

    -Энэ удаагийн тэмцээнд нийт 37 орны 184 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас 15 тамирчин оролцож,өндөр амжилт гаргалаа. Эрэгтэй төрөлд би аварга болж, Олон улсын Шатрын холбооны мастер цол хүртсэн. Харин II байрт Ч.Ачбилэг, эмэгтэй төрөлд Ү.Үүрийнтуяа хүрэл медаль хүртэж, дэд мастер зэрэгтэй болсон.

    - Шатар сонирхогчдын Дэлхийн аваргын тэмцээний онцлог нь насны хязгааргүй тоглодог, өрсөлдөөн ихтэй, нэр хүндтэй тэмцээн. Чиний өрсөлдөгчдийн хувьд ахмад нь ямар хүн байв?

    -Миний тоглосон хүмүүсээс хамгийн ахмад нь Филлипин улсын тамирчин, 30 гаруй л настай ахмад тоглогч. Энэ хүнээс гадна, олон ахмад тамирчид тэмцээнд оролцсон ч надтай тоглолт таараагүй, өнгөрсөн.  л доо. Гэхдээ надтай л таараагүй болохоор өөр ахмад тоглогчид нэлээд байсан.

    -Тэмцээний туршид хэдэн өрөг тоглов?

    -Тэмцээний туршид есөн өрөг тоглож, наймд нь ялж, Дэлхийн аварга болсон. Наймдугаар өрөгт тоглохдоо өрсөлдөгчөө цагаар хожоод их баярласан.

    -Хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь аль улсын тамирчин байсан бэ?

    -Аваргын төлөө тоглосон Сингапурын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Бид хоёр бараг л тэнцүүхэн тоглож байсан ч сүүлийн нэг нүүдлийг би 1.10 цаг бодож нүүсэн, тэвчээр шалгасан нүүдэл байсан. Өрсөлдөгч талдаа хожих боломжийг 80 хувь өгч байж буулгаж авсан.

    -Нэг нүүдлийг 1.10 цаг боож байж нүүсэн гэхээр, ингэхэд нэг тоглолт хэдэн цаг үргэлжилж байв?

    -Өдөрт нэг л хүнтэй тоглож байсан. Дээд тал нь таван цаг тоглосон.Энэ удаагийн тэмцээнд оролцсон тамирчид бүгд их хүчтэй, сайн тоглогч байлаа. Өрсөлдөгчөө хожихын тулд бүхий л хувилбарыг бодож, тоглогчоосоо түрүүлж нүүдлээ харахыг хичээж тоглодог болохоор олон цаг бодож, сууж тоглож байгаагаа ч төдийлөн анзаараагүй байх үе байдаг.

    -Шатрын спортоор хэдэн жил хичээллэж байж өнөөдрийн амжилтад хүрэв. Ямар клубын тамирчин бэ?

    -Шатрын спортоор хичээллээд 9 жил болж байна. Анх долоон настай байхдаа Н.Батболд багшийн удирдлагад “Төр Монгол” клубт харьяалагдан тоглодог байсан. Одоо Ц.Батсайхан багштай “Монгис” клубт харьяалагдан тоглож байна.

    -Дэлхийн шинэхэн аварга Г.Мөнхбаярын өмнөх амжилтуудыг уншигчид маань сонирхож байгаа байх?

    -Ази, дэлхийн аварга шалгарлуулах тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байсан. Өсвөрийн шатарчдын Улсын аваргын хошой алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай.

    -Анхны олон улсын чанартай томоохон тэмцээнд хэдэн настайдаа явж байв?

    -10 настай байхдаа Вьетнам улсад болсон тэмцээнд явсан. Тухайн үед санхүүгийн асуудал хүнд байсан болохоор аав маань машинаа зарж, миний зардлыг бүрдүүлж өгсөн ч би амжилт гаргаж чадаагүй. Тиймээс гэр бүлийнхэнийхээ итгэл, найз нөхөд, клубын тамирчид, дасгалжуулагчийнхаа итгэл найдварыг даахын тулд илүү их хичээх ёстойг ухаарсан.  Ямар ч хүн хөдөлмөрлөх маш чухал. Тиймээс амжилт гаргая гэж бодож байгаа бол цаг минутыг зүгээр алдаж болохгүй, хичээх хэрэгтэй юм байна гэж ойлгож, их хичээсэн. Тиймээс энэ амжилтад хүрлээ. Сэтгэл зүйгээр байнга дэмжиж байсан аав ээж, дасгалжуулагч багш, сургуулийн удирдлага, хамт олондоо “Маш их баярлалаа. Цаашид илүү их хичээж, амжилтаа бататгаж, итгэлийг тань өргөж явах болно” гэдгээ хэлье.

    -Ингэхэд шатар тоглоё, энэ спортыг хөөе гэдэг сэдлийг төрүүлсэн, хөтөлж оруулсан хүн хэн бол гэж уншигчид маань сонирхож байгаа байх?

    -Ам бүл зургуулаа. Нэг ахтай, бас дүүтэй. Харин би ихрийн өрөөсөн. Ихэр маань БНХАУ-д сурдаг. Анх ихэртэйгээ шатар тоглодог байсан. Аав маань миний мөнхийн дэмжигч шүү дээ. Бид хоерыг хөтөлж яван дугуйланд оруулж байсан.Бид хоёр долоон жилийн турш хамтдаа байж, шатрын спортоор хичээллэсэн. Дугуйлангаа тараад хоёулаа гэртээ бэлтгэлээ хийчихдэг. Бусад хүүхдүүдийг бодвол бид гэртээ ч, клубтээ чбайнгын бэлтгэлтэй байсан маань өнөөдрийн энэ амжилтын эхлэлийг бий болгосон байх. Ихэр бид хоёр аваа өгөөтэй тэнцүүхэн тоглодог байсан. Магадгүй, ихэр маань сүүлийн хоёр жил шатар тоглоогүй болохоор одоо би арай илүү болсон байж мэдэх юм.Миний хувьд надад боломж илүү байгаа гэж бодсон болохоор ихэртэйгээ хамт БНХАУ-д сурахаас татгалзаж, бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Би их хичээсэн. Цаашид ч хичээх болно.

    -Шатрыг нэг үгээр илэрхийлбэл?

    -Амьдрал. Учир нь  шатар тоглож байгаа хүн тэрхүү өрөг дээрээс өөрийнхөө амьдралыг харж, ирээдүйгээ төлөвлөж, тэгээд довтолдог. Ямар ч хүн шууд л үсэрч ороод л хаашаа ч хамаагүй гүйгээд байдэггүй шиг амьдралынхаа төлөө, ирээдүйнхээ төлөө маш болгоомжтой, бас итгэлтэйгээр алхдаг. Нэг үгээр хэлбэл нэг хүү миний амьдралын нэг хэсгийг төлөөлж, тэр хүүгийн нүүдэл, миний амьдралын нэг үеийг харуулна гэж би итгэдэг болохоор нүүдэл болгон хариуцлагатай байдаг. Тоглогч 16 бод, найман хүүгээ хэрхэн зөв удирдахаас тоглолт шалтгаалдаг шиг амьдрал ч бас хүний зөв удирдлага, зөв зан үйлээс шалтгаалдаг гэж боддог. Өөрийнхөө амьдралыг шатар дээрх өрөг дээр орлуулж тооцоолдог болохоор бодит амьдрал маань ч шатрын өрөг дээр үргэлжилдэг гэж хэлж болно.Шатар бол оюун ухааны их спорт. Шатар тоглодог хүн аливаа асуудлыг олон талаас нь харж, тунгаах чадвартай болдог. Мөн ямар ч зүйлд хүлээцтэй хандах чадавхийг суулгаж өгдөг сайхан спорт.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ

    2020-06-22 06:02:59

    Өгөөмөр нийслэлчүүд арга хэмжээнд идэвхтэй оролцоорой

    2020-06-08 05:41:41

    БЗД:Авто замын нөхөөсийн ажлыг хийлээ

    2020-05-21 07:22:42

    БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

    2020-05-18 08:59:14

    Эрхэм татвар төлөгч танд ''Татвар төлөгчдийн өдөр''-ийн мэндийг хүргэе!!!

    2020-05-05 07:38:59

    Нөөцийн махны худалдаа маргаашнаас эхэлнэ

    2020-05-01 06:17:39

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү

    2020-04-28 03:53:35

    Баянзүрх дүүрэг ‘’Улсын аварга тариаланч’’-тай боллоо

    2020-04-27 08:44:42

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!