Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс “Гэр бүлээрээ” аян зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Нийслэл хот-нийслэлийн иргэн” сэдэвт арга хэмжээг амжилттай хийсэн байна. Уг арга хэмжээнд нийт 45 гэр бүл буюу 130 гаруй хүн хамрагджээ.
Аянд оролцсон гэр бүлүүд Улаанбаатар хотын түүхэн хөгжлийн явцад бүрэлдсэн бүтэц, зохион байгуулалт, байршил, түүхэн дурсгалт газруудтай танилцсан бөгөөд Дүүргийн Засаг даргын Тамгын газар - Д.Сүхбаатарын талбай, Х.Чойбалсангийн хөшөө, Ж.Лхагвасүрэнгийн хөшөө, Улаанбаатар хотын музей, Дарь эхийн сүм, Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр,Зөвлөлт-Монголын дайчдын хөшөө, Гандантэгчилэн хийд, Махан дов /Барилгачдын талбай/ гэсэн маршрутаар аяласан аж.
“Гэр бүлээрээ” аян нь нийслэл хотын түүхэн хөгжил болон байршил, бүтэцийн талаархи мэдлэгийг иргэд, өсвөр үеийнхэнд таниулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, "Нийслэл хот-Нийслэлийн иргэн"-ээрээ бахархах, хайрлах сэтгэлтэй, соёлтой иргэн болж төлөвшүүлэх зорилготой байснаараа онцлог байв.