БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Ном” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Албан бус-насан туршийн боловсролын төвөөс “Хүүхдийн номын зохиолчтой уулзах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн гол зорилго нь сурагчдад ном унших, сэдэл тэмүүлэл төрүүлэх, номоор дамжуулан номын сайн нөхөр, хамт олны үйл ажиллагаанд татан оролцуулж идэвхижүүлэхэд оршсон юм.
Өдөрлөгт Хүүхдийн номын зохиолч Утга зохиолын төлөө шагналт ахмад зохиолч Санжаагийн Гончиг, хүүхдийн зохиолч, орчуулагч Лхамын Самбуу, МЗЭ-ийн гишүүн хүүхдийн зохиолч Махсэдийн Доржсүрэн, МЗЭ-ийн гишүүн хүүхдийн зохиолч Лхагвасүрэнгийн Мөнхбат нар хүрэлцэн ирж, албан бус сургалтын төвийн 70 гаруй сурагч оролцлоо.
Зохиолчид өөрсдийн бүтээлээсээ уншиж, зохиолынхоо дээжсийг сурагчдад болон сургуулийн номын санд бэлэглэсэн. Түүнчлэн хүүхдийн зохиолч нарт сурагчид өөрийн дуу, шүлэг, бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлсэн. Түүнчлэн хүүхдийн номын зохиолч нараас сурагчид сонирхсон асуултдаа хариулт авч, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлжээ.