Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн 2013 оны төсвийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийжээ. Уг шинжилгээний дүнг дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, ня-бо болон Нийслэлийн Боловсролын газар, Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүлгийн нарт танилцуулж, “Төсвийн ил тод байдал” сэдэвт хэлэлцүүлгийг хийсэн юм.
Засгийн газрын төсвийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хийсэн дүн шинжилгээний гол зорилго нь төсвийн зориулалт оновчтой, хүрэлцээ хүртээмжтэй эсэх, төсвийн хуваарилалт хэрэгцээнд тулгуурласан зэрэгт дүгнэлт өгөхөд оршсон аж.
Мөн анхан шатны сургууль, цэцэрлэгүүдийн төсвийн зарцуулалиын талаар судалгаа хийж сургуулийн төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийн үр ашгийг харж, сургууль, цэцэрлэгийн байршил онцлог нөхцөлийг харгалзан төсвийг хуваарилах саналыг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх зорилт тавьсан байна.