Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Улаанбаатар хотын цэргийн хүрээний дунд 2 дахь жилдээ зохиогдож буй Тэргүүний тохижилттой,
жагсаалт анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааны эхний шалгаруулалт Зэвсэгт
хүчний 120, 326 ангиуд дээр явагдлаа. Уг арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Цэргийн
штабын дарга Ч.Батхүрэл, төлөвлөлт сургалтын офицер хошууч П.Энхбаатар, 12 дугаар хорооны Засаг дарга Н.Туяацэцэг, 13 хорооны Ажлын албаны дарга Н.Отгонбаяр
нар оролцлоо.
ХУД ЗДТГ