MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Дашдорж: Баянзүрх дүүргийн хүүхдүүд сагсан бөмбөгийн лигийн аваргаа тодруулна

    Б.Дашдорж: Баянзүрх дүүргийн хүүхдүүд сагсан бөмбөгийн лигийн аваргаа тодруулна

    2014-04-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны тэргүүн Б.Дашдоржтой ярилцлаа.

    -Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоог хэсэг хүмүүсийн нэгдэл, нийгмийн захиалга гэж таны хэлэхийг сонсч байсан. Их содон сонсогдож байлаа?

    -Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоог нийгмийн шаардлагаар бий болсон байгууллага гэж хэлж болно. Та бүхэн анзаарч байгаа байх. Спортын тодорхой төрлүүд төрөөс, томоохон нэгж байгууллагаас санхүүждэг цөөн тооны тамирчид, хүмүүсийн дунд хүчтэй хөгжиж байгаа. Харин спорт сонирхогч, спортод элэгтэй хүч хөрөнгө багатай хүмүүс, тамирчдын дунд хөгжил зогсонги байгааг нуухгүй. Мөн өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардлагатай зүйл бол нийтийн биеийн тамирын хөгжил. Тиймээс эдгээрийг нэгтгэсэн хүмүүсийн нэгдэл Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоо  гэдэг Төрийн бус байгууллагыг 2013 онд байгуулж, тэргүүнээр нь намайг сонгосон.

    -Жил бага хугацаа гэхдээ танай холбооны ажил их идэвхтэй байгаа нь анзаарагддаг. Бас гадаад харилцаа ч сайн бололтой?

    -Олон улсын Олимпийн хорооны дэргэд Олон улсын спорт сонирхогчдын холбоо гэж байдаг. Энэ холбоонд элсэхээр манай холбооноос албан ёсны хүсэлтээ гаргасан байгаа. Удахгүй хариу нь ирэх байх. Манай холбоо байгуулагдаад удаагүй байгаа ч олон ажлыг маш сайн гүйцэтгэлтэй хийсэн. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд аймгийн алдарт адуучин Даш-Очирын нэрэмжит Адуучдын баярыг сумын Засаг даргын Тамгын газартай  хамтран зохион байгууллаа. Мөн Сагсан бөмбөгийн шүүгчдийн семинарийг хийлээ. Монголын даатгагчдын холбоотой хамтран Даатгалын компаниудын дунд спортын наадмын зохион байгууллаа. 2013 оны 11 дүгээр сард Швейцарь улсын Женев хотод болсон Европын холбооны улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Энэ үеэр холбооныхоо Европ дахь салбар зөвлөлийг байгууллаа. Хамтран ажиллах чиглэлээр Өглөөний сонин, Соёмбо даатгалын компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг олон ажлыг хийж, өнгөрсөн оноо үдсэн байна.

    -Харин энэ онд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

    -2014 онд манай холбооноос төрийн болон төрийн бус байгууллагын хамт олонд спортын зорилгыг нь тодорхойлж өгөх судалгаа хийж байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, дүүргийн харьяат ерөнхий боловсролын 21 сургуулийн тамирчдын хамарсан Сагсан бөмбөгийн хүүхдийн Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Энэ тэмцээн 02 дугаар сарын 15-наас эхэлж дүүргийн сургуулиудын зааланд тоглож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн баг  үлдсэн. Аваргын төлөө тоглох гэж байна.

    -Хэдэн сургуулийн хэчнээн баг тамирчид оролцож байгаа вэ?

    -Нийт 20 сургуулийн 40 багийн 500 орчим тамирчид оролцож байгаа. Сургууль болгоноос эмэгтэй, эрэгтэй нэг баг гарч тоглож байгаа. 20 багаа тав, таваар нь дөрвөн зонд хуваан хоёр тойргоор тоглуулж, дүнг нь гаргаж, нэгтгээд эмэгтэй найм, эрэгтэй найман багийг хагас шигшээд шалгаруулсан. Хагас шигшээгээс оноолтоор таарсан багууд хоёр тойргоор тоглон дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй баг үлдсэн. Эдгээр багаас хэн нь аваргын төлөө тоглох нь ирэх бямба гарагийн тоглолтоос шигшигдэж үлдэнэ.

    -Ингэхэд ерөнхий боловсролын сургуулийн тамирчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээнийг Баянзүрх дүүрэгт зохион байгуулах болсон шалтгаан юу байв. Ийм тэмцээн өмнө нь зохион байгуулагдаж байсан уу?

    -Анх удаа ерөнхий боловсролын сургуулиудын тамирчдын дунд Сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрөө сагсан бөмбөг тоглодог байсан. Ах нь тамирчин, спортод элэгтэй залуу байдаг. Энэ утгаараа хамтарч ажиллахад их амар байсан. Ямарваа нэг тэмцээн уралдаан ивээн тэтгэгч байхгүй бол урагшаа ахихад хэцүү. Харин манай тэмцээний ивээн тэтгэгч нь Баянзүрх дүүргийн Тамгын газар. Тиймээс тэмцээнд шаардлагатай бага хэмжээний хөрөнгө, санхүүжилтэд дүүргийн Засаг даргын Тамгын газраас тусалж байгаа.

    Мөн Баянзүрх дүүрэг Польшийн Плоцк хоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм билээ. Тиймээс энэ тэмцээнд түрүүлж аварга болсон эрэгтэй, эмэгтэй багийг ирэх тавдугаар сарын дундуур Польшийн Плоцк хотод долоо хоног аялуулж, тус хотын шилдэг тамирчидтай хамтран бэлтгэл хийлгэж, нөхөрсөг тоглолт зохион байгуулах юм. Плоцк хотын захирагчАндрзежНобаковскийналбан ёсны урилгаар манай тамирчид очиж байгаа. Польш руу явж байгаа баг тамирчдын санхүүжилтыг спортод элэгтэй нэгж, компаниас гаргах юм. Тиймээс дүүргийн аварга болоод зогсохгүй долоо хоногийн турш өөр улсын тамирчидтай бэлтгэл хийн, нөхөрсөг тоглолт зохион байгуулна гэдэг сайхан боломж гэж бодож байгаа.

    -Энэ тэмцээнийг зохион байгуулснаар  сагсан бөмбөг сонирхогч, мөн энэ спортоор хичээллэдэг олон хүүхдэд давхар боломж нээгдэж байгаа гэж хэлж болох нь ээ?

    -Та зөв хэллээ. Энэ бол зөвхөн дүүргийн аварга тамирчдын шалгаруулаад зогсохгүй, баг тамирчид, спортод элэгтэй, спортоор цаашид амжилт гаргана гэж хүсч тэмүүлж байгаа хүүхдүүдэд боломж гаргаж байгаагаараа онцлогтой. Мөн энэ тэмцээнд амжилттай оролцсон эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг хүүхдийг Японд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломж бүрдэж байгаа. Сонгон шалгаруулалтаар хүүхдүүдээ сонгоно. Сонгогдсон хүүхдүүд маань Японы дунд сургуулийн программыг хангаж суралцсаныхаа дараа үргэлжлүүлэн өөрөө суралцах сонирхолтой дээд сургуулиа сонгон суралцах эрх нь нээгдэж байгаа юм.

    -Японд суралцах хүүхдүүд эхний удаад дунд сургуулийн сурагч хэвээр байна. Харин цаашид гаргах амжилтаас нь дээд, их сургуульд суралцах боломж нь нээгдэнэ гэж ойлголоо?

    -Тийм. Хүүхдийн амжилт маш чухал. Ерөнхий боловсролын сургуульд суралцахын хамт сургуулийнхаа багт амжилттай тоглогч байх ёстой. Багаа амжилттай байлгаж, лидер тоглогч болсон нөхцөлд Япон улсад үргэлжлүүлэн дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах боломж нь нээгдэж байгаа юм.

    -Хүүхдүүдээ шалгаруулсан уу. Шалгарлуулалт шударга байж чадах байгаа болов уу?

    -Одоогийн байдлаар бид хоёр хүүхдийн нэрийг сонгон шалгарлуулж, явуулсан байгаа. 33 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч 9 номертэй тоглогч Э.Сарнай охин сонгогдсон. Харин хүүгийн нэр ирээгүй байна. Удахгүй нэр нь ирэх байх. Шалгарлуулалт шударга явагдаж байгаа. Японы сургуулиас төлөөлөгч ирж тоглож байгаа хүүхдүүдийн тоглолтоос харж, өөрсдийн шалгуурт тэнцсэн хүүхдүүдтэй уулзаж байгаа. Мэдээж нэгдүгээрт тоглолт, тэгээд бие бялдарын хөгжил, цаашид амжилт гаргах магадлал чухал. Тиймээс бид тэдний сонгосон хүүхдүүдтэй уулзаж, өөрсдийнх нь болон гэр бүлийнхэнийх нь зөвшөөрлийг авсаны дараа сургууль руу нь холбогдох мэдээллийг явуулна. Тэр сургуулиас тэдгээр хүүхдүүдээс сонгоод нэрийг нь явуулна. Ийм зарчмаар хүүхдүүдийг сонгож байна.

    -Ингэхэд энэ хоёр хүүхдээс өөр тамирчид Японд суралцаж байгаа болов уу?

    -2012 онд Монголоос хоёр хүүхэд сонгогдон Японд суралцаж байгаа юм билээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ

    2020-06-22 06:02:59

    Өгөөмөр нийслэлчүүд арга хэмжээнд идэвхтэй оролцоорой

    2020-06-08 05:41:41

    БЗД:Авто замын нөхөөсийн ажлыг хийлээ

    2020-05-21 07:22:42

    БЗД-ийн Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

    2020-05-18 08:59:14

    Эрхэм татвар төлөгч танд ''Татвар төлөгчдийн өдөр''-ийн мэндийг хүргэе!!!

    2020-05-05 07:38:59

    Нөөцийн махны худалдаа маргаашнаас эхэлнэ

    2020-05-01 06:17:39

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ үү

    2020-04-28 03:53:35

    Баянзүрх дүүрэг ‘’Улсын аварга тариаланч’’-тай боллоо

    2020-04-27 08:44:42

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!