MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Н.БАЯРСҮХ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ ШИНЭ СОРТ ГАРГАЖ АВАХТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

    Н.БАЯРСҮХ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ ШИНЭ СОРТ ГАРГАЖ АВАХТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

    2014-04-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Мутацийн селекц ба тогтвортой хөгжил” төслийн зохицуулагч,Ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүхтэй газар тариалангийн салбарт үр ашигтай технологи нэвтрүүлж байгаа талаар ярилцлаа.

     

    Салбар бүрт шинэ дэвшилтэт технологиуд бий болгох зорилгоор цөмийн энергийн салбар олон улсын түвшинд болж буй үйл ажиллагаануудад оролцсоор байгаа. Танай хүрээлэнгийн хувьд одоо ямар төсөл дээр ажиллаж байна вэ?

    Азийн цөмийн хамтын ажиллагааны форумийн хүрээнд хэрэгжиж буй “Мутацийн селекц ба тогтвортой хөгжил” төсөлд манай хүрээлэн 2013 оноос эхлэн анх удаа оролцож байна. Энэ ажлын үр дүнд Монгол орны хүнсний гол таримал болох улаан буудай, арвайг өндөр ургацтай, өвчин хортонд тэсвэртэй цаашлаад ганд тэсвэртэй шинэ сортуудыг гаргах зорилготой. Төсөл маань амжилттай хэрэгжсэнээр цөмийн технологийн энхийн хэрэглээнд шинэ дэвшилтэт технологи нэгээр нэмэгдэх юм.

    Тухайлбал цөмийн технологийг ямар зориулалтаар, газар тариалангийн аль хэсэгт нь хэрэглэж байгаа вэ?

    Дээрх сортыг гаргахдаа бид цөмийн технологи ашиглаж байгаа бөгөөд тэр дундаа гамма туяа, рентгений туяаг ашиглаж байна. Мутацийн селекцийн аргаар нэг шинэ сорт гаргаж авахад ойролцоогоор 10-14 жилийн хугацаа шаарддаг бөгөөд орчин үед молекул селекци ба молекул биологийн аргуудтай хослуулж чадвал 4-6 жилээр багасгах боломжтой. Манай улс энэ төсөлд оролцсоноор бусад 12 гишүүн орноос туршлага солилцох журмаар манай улсад хэрэгтэй, ашигтай генетикийн материалыг авах боломж бүрдэж байгаа. Энэ нь шинэ сорт гаргах хугацааг тодорхой хугацаагаар богиносгох юм.

    Шинэ сорт гаргаж авах эх үүсвэр манайд бий юу,эх үүсвэр бий болох арга замын талаар ярих уу?

    Манай орны хэмжээнд өнөөгийн байдлаар мутаци үүсгэх эх үүсвэр маш ховор байна. Тиймээс энэ төсөлд оролцсоноор бид өөрсдийнхөө материалыг цөмийн технологи өндөр хөгжсөн Япон, Солонгос зэрэг улсын мутацийн селекцид ашиглаж байгаа хамгийн орчин үеийн цөмийн технологид нь шаруулаад, эх орондоо авчирч өөрсдөө судлах давуу талтай. Төсөлд орсны хамгийн гол ач холбогдол нь энэ.

    Мутацийн селекцийн аргаар сорт гаргаж авах технологи манай улсын хувьд анхных биш байх. Энэ удаагийнх өмнөх арга технологиос ямар давуу талтай вэ?

    Манай улс анх 1980 оноос мутацийн селекци дээр ажиллаж, гаргаж авсан сортоо газар тариаланд үр ашигтай хэрэглэж ирсэн туршлагатай. Зах зээлийн үеэс орхигдсон уг ажлыг бид Цөмийн энергийн газрын тусламж дэмжлэгээр 2008 оноос сэргээн явуулж байна. ЦЭГ-аас хэрэгжүүлсэн “МОН5021” төсөл дээр бид ажиллаж байгаа бөгөөд энэ нь хамгийн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх төсөл юм. Энэ төсөл нь  мутацийн чиглэлийн нэг төрлийн төсөл бөгөөд төслийн хүрээнд одоогоор молекул биологийн лаборатори байгуулаад ажиллаж байна. Нэгэнт молекул биологийн селекцийг хийж чадаж байгаа тул энэ лабораторийг түшиглээд төслийн хүрээнд селекцийн үе шатыг богиносгох боломж бүрдэж байгаа нь бас нэг давуу тал юм.

    Төслийн эхний үр дүнд бий болсон сортыг хаана, ямар ургац дээр ашиглаж байгаа вэ?

    Өнгөрсөн жил бид “МОН5021” төслийн хүрээнд бэлэн болсон эхний сортуудыг улсын сорт сорилтын албанд “Дархан 172” нэртэйгээр  шилжүүлсэн. Энэ сортын үр дүн 2-3 жилийн хугацаанд баталгааждаг бөгөөд эхний шатандаа улсын сорт сорилтын албанаас өндрөөр үнэлсэн. Энэ үнэлгээ бол бидний ажлын бүтээмжидмаш үнэтэй хувь нэмэр болж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Монгол, Францын цөмийн эрчим хүчний бодлогын талаар санал солилцлоо

    2014-12-08 07:07:55

    Н.Tэгшбаяр: Hамайг явуулахын тулд энэ салбарыг нураах хэрэггүй

    2014-11-27 08:24:00

    Н.Тэгшбаяр академич Х.Намсрайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    2014-11-25 05:49:22

    “Монголын Физикчдийн Үндэсний II форум” амжилттай зохион байгуулагдлаа

    2014-11-19 07:38:16

    Монгол Улсын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай НҮБ-ын тогтоол батлагдав

    2014-11-06 09:00:33

    ЦЭГ, МХЕГ хамтран ажиллана

    2014-11-06 08:58:34

    Хил дамнан халдварладаг шүлхий болон мялзан төст өвчнийг эрт үед нь илрүүлдэг болно

    2014-10-20 04:06:14

    Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн газар бол хуулиа хэрэгжүүлдэг, хяналтаа хийдэг байгууллага

    2014-10-13 03:00:33

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!