Сайншанд-Замын-Үүд чиглэлийн орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ нээлтээ 3 сарын 24-ны өдөр албан ёсоор хийлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ өдөр бүр явах ба Сайншандаас Замын-үүд чиглэлд:
-Тээвэр авто замын газрын урдаас өглөө 7.00 цагт хөдөлнө.
Замын-үүдээс Сайншанд чиглэлд:
- Замын-Үүдийн төмөр замын вокзалаас орой 18.00 цагт хөдөлнө.
Үнийн тарифийн хувьд том хүн 10.000 төгрөг, хүүхэд 6000 төгрөгийн үнээр 45 хүний суудалтай 3 том оврын 3 автобус үйлчилгээнд явна.
Иргэд Замын-Үүдийг Урд хилээр зорчих зорилгоор ихэвчлэн зорьдог онцлогтой билээ тэгвэл нойроо хугаслан шөнийн суудал хүлээхгүйгээр цаг хэмнэсэн түргэн шуурхай нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бий боллоо.
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явах нийтийн тээврийн асуудлыг Зам тээврийн яамнаас шалгаруулан явуулахаар судалж байгаа бөгөөд энэ асуудал шийдэгдчихвэл Хот хооронд мөн зорчигч тээврийн үйлчилгээтэй болох юм байна.