Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд “БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу ээлжит Солонгос хэлний түвшин тогтоох 10 дахь удаагийн шалгалтын бүртгэлийг 2014 оны 3-р сарын 24,25,26,27,28-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Соёлын ордны Иргэний танхимд боллоо. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс бүртгэл явуулах байр, техник хэрэгсэл, бичиг баримтыг бүрдүүлж, мэргэжилтнүүдэд чиглэл өгч сурган бэлтгэж, иргэдэд мэдээлэл, зааварчилгаагаар ханган, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх ажил үүргийн гэрээний биелэлтийг ханган ажилласан байна. Нийт 605 иргэнийг бүртгэн, бүртгэлийн явцын талаарх мэдээлэл, тоон мэдээг ХЭҮТ-ийн ГАХГА-ны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнд өдөр бүр гарган өгч, бүртгэлийн дүнг цахим болон цаасан хэлбэрээр бичиг баримтын хамт хүлээлгэн өгчээ. Хан-Уул дүүргийн хэмжээнд зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох 10 дахь удаагийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн хэлтсийн 13 мэргэжилтэнг ажиллуулсан байна. Энэ удаагийн бүртгэлийн ажилд бүртгэгдсэн иргэдийн шар хуудас, гадаад паспортын нүүр хэсэг, сунгалт, зураг зэргийг тусгайлан заасан хэмжээний дагуу скайнардаж, бүртгүүлсэн иргэн тус бүрд файл үүсгэн, үнэн зөв байдлыг хянан нягталж, хүлээлгэн өглөө. Бүртгүүлсэн 605 иргэн тус бүрийн 10210033333 /Төрийн банк/ тоот дансанд тушаасан 24 долларын орлогын баримтуудыг Төрийн банкнаас авсан дансны хуулгатай тулган хүлээлгэн өгч ажилласан байна.
Хан-Уул дүүрэг ЗДТГ