адаад харилцааны
дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Албани Улсад 2014 оны 3 дугаар сарын
25-26-ны өдрүдэд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Албаний Парламентын
дарга ноён Илир Метатай уулзаж, Монгол, Албаний харилцаа, хамтын
ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдоос Албаний Парламентын дарга Илир Метад хүргүүлсэн урилгыг Гадаад харилцааны Дэд сайд Д.Ганхуяг гардуулав.
Парламентын дарга Илир Мета Монгол, Албаний хоёр талын харилцаанд чухал ач холбогдол өгдөгөө илэрхийлээд энэ онд Монгол Улсад айлчилж хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах, бизнес форум зохион байгуулах хүсэлтэй байгаагаа дурдав.
Мөн дэд
сайд Д.Ганхуяг Албаний Гадаад хэргийн сайд Дитмир Бушатитай уулзаж,
хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхжүүлэх талаар
санал солилцов. Албани Улс Монгол Улсын нэгэн адил байгалийн баялаг
арвинтай улс бөгөөд Монгол, Албаний худалдаа, эдийн засгийн харилцааг
эрчимжүүлэхэд хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт
хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд онцлон тэмдэглэв.