Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордноос “Архигүй, тамхигүй-Монголын төлөө хамтдаа” мансуурлаас сэргийлцгээе сургалт өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгт Ерөнхий боловсролын “Амгалан” цогцолбор, 53,55 дугаар сургуулийн 8-11дүгээр ангийн сурагчид хамрагпдсан байна. Уг өдөрлөгийн гол зорилго нь архи болон тамхины хор уршигийн талаархи сэрэмжлүүлэгийг өсвөр насныханд өгөхөд оршсон гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Түүнчлэн тус өдөрлөгийг “Сэргэн мандалт” группийн харъяа “Шуудайны үйлдвэр”-ийн 50 гаруй ажилтны дунд зохион байгуулсан аж. Архины болон тамхины материалаар бэлдсэн мансуурлын төрөл зүйл, тэдний хор уршиг, тамхинаас гарах анхны алхам зөвлөгөө , Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан архи тамхи хэрглэсэн хүмүүсийн талаархи тандалт судалгааны материал, түүнээс жигших, хамт олон найз нөхдөө уриалах, бүгд нэгэн сэтгэлээр архи, тамхины эсрэг хамтдаа байхыг уриалсан яриа таниулгыг хийсэн байна.
Мөн “Архигүй, тамхигүй-Монголын төлөө хамтдаа” өдөрлөгийг “Өөрчлөгдсөн амьдрал” төрийн бус байгууллагатай хамтран210 иргэнийг хамруулжээ. Тус өдөрлөгийн хүрээнд архинаас гарч амьдралаа сайхан авч яваа үлгэр жишээ иргэд залуучуудыг урамшуулах зорилгоор сэтгэлийн дэм хайрласан тоглолтыг 72 иргэнд зориулан тоглосон байна.
