Уулзалт бүр халуун дотно, үр дүнтэй өрнөж байлаа
УИХ-ын гишүүн
Б. Болор чуулганы завсарлагаан бүрээр тойргийнхоо иргэд сонгогчидтой
уулзаж, орон нутагт тулгамдаад буй бэрхшээл, болж буй өрнүүн ажил бүртэй
танилцаж ажилдаг уламжлалтай.
Тэрээр жилийн өмнө тойрогтоо 10
хоног ажиллахдаа томоохон уулзалт хурал гэхээсээ илүү иргэдийг
ганцаарчилан хүлээн авч уулзаж байсан. 10 хоногийн турш гишүүний уулзалт
хийх өрөөний гадаа дугаарлан зогсох иргэдийн урт цуваа үргэлжилж, олон ч
хүн асуудлын гарцаа олж сэтгэл хангалуун байсныг санж байна.
Харин
энэ удаа тэрээр Хотонт, Ихтамир, Булган, Чулуут, Хангай, Цахир, Тариат,
Өндөр-Улаан, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан зэрэг сумын
иргэдтэй уулзахаар төлөвлөн иржээ.
Зөвхөн сумын төвд бус дээрх сумдын ихэнх багуудаар орж иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулсан.
Болор гишүүний хувьд 2013, 2014 оны төсвийн байнгын хорооны гишүүн,
төсвийн тодотголын ажлын хэсгийг ахалж ажиллаж буйгийнхаа хувьд төрлөх
нутгийнхаа төсөвт төлөвлөгөөнд хаана ямар обект баригдсан, ямар обект
царцаагдсан зэргийг нэг бүрчлэн мэдэж иргэдийн асуултанд учир шалтгааныг
нь тайлбарлан ойлгуулж байлаа.
Сум бүрийн уулзалт онцлог, иргэдийн
санал хүсэлт, шүүмлжлэл, талархал харилцан адилгүй байсан ч бүх
уулзалтуудын дараах иргэдийн уур амьсгал зөөлөн, сэтгэл өндөр буцаж
байсан нь тухайн уулзалт хичнээн их үр дүнтэй, малчид, иргэд үнэн зөв
мэдээллээр дутагдаж байсныг илтгэж байв.
Сум багуудын малчдаас гарсан нийтлэг саналуудыг танилцуулахад
- Малчдын тэтгэвэрийн насыг наашлуулах
- Малчдаас малын хөлийн татвар авдаг болох
- Сургуульд 6 настай ордог бус насыг хойшлуулах тал дээр бодолцох
- Сурагчдын дүрэмт хувцасыг хотоос авахгүйгээр сумандаа оёдог байх боломжийг өгөх
- Багуудад цахилгааны эх үүсвэртэй болгох
- G-Mobile-н сүлжээг нэмэх
- Багийн эмчийн унааны асуудлыг шийдэх
- Багийн эмчийн ажиллах орчныг бүрдүүлэх
- ЕБС-ийн сургалтын программд мал маллагааны хичээл оруулж өгөх
- Залуу малчдыг урамшуулж, Сурагчдыг илгээлтээр явуулдаг болгох зэргийг очсон сум бүрт иргэдийн төлөөлөл хэлж байв.
Малын тоо өсөөд байгаа хэдий ч малчдын тоо цөөрөөд байгааг улсын
бодлого боловсруулдаг та бүхэн минь бодолцож үзээрэй гэх малчдын дуу
хоолой хамгийн хүчтэй байлаа.
Иргэд ажлын байр байна уу, хүүхдээ
сургуульд оруулы гэсэн шалдар булдар зүйлсд ач холбогдлоо өгөхөө байжээ
гэдгийг олон санал, асуултууд дээрээс анзаарч болохоор байв Жишээлбэл:
- Монгол улс өөрсдөө шатахуунаа гаргадаг болмоор байна.
- Манай сумыг аялал жуулчлалын маршрутад хамруулж өгөөч.
- ОНХС-тай болсноор маш олон сайн өөрчлөлтүүд гарч байна.
- СХС-ийн зээл өмнөх жилүүдээсээ чанаржсаар байгаа.
- НД-ын 10 жилийг нөхөж олгож байгаад талархалж байна.
- Чанаргүй их дээд сургуулийг цөөлж, МСҮТ-ээ дэмжих шаардлагатай болжээ зэргийг тэд хэлж байлаа.
Эрхэм гишүүндээ тулгамдаад буй асуудлаа хэлэхийн зэрэгцээ гишүүний зүгээс тэр доор нь асуудлыг шийдэх нь олонтой ажиглагдлаа.
Тодруулбал:
Цахир сумын Баянгол, Хан-Уул багийн эмч нарт унааны асуудлыг шийдэх,
Баянгол багт утасны сүлжээ оруулах , багийн эмчийн байрны тохижилт
Чулуут сумын ЭМТ-ийн байрны тохижилт
Өндөр-Улаан сумын Азарга багт мотор, багийн эмчийн ажилах байрны тохижилт, тоног төхөөрмж,
Жаргалант сумын соёлын төвд 200 ш сандал, Хүүхдийн цэцэрлэгт тоглоом, хэрэгсэл,
ЭМТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хүчилтөрөгчийн аппарат
Цэцэрлэг сумын цэцэрлэгт уурын зуухны тогоо, соёлын төвд иж бүрэн хөгжим хэрэгсэл, сургуульд жүдо бөхийн татами,
Булган суманд эхо аппарат зэргийг дараагийн ээлжинд ирэхдээ авчирч өгөхөө амалж байв.
Гишүүнийг өмнө ирэхэд нь зарим сумууд шаардлагатай хэрэгцээтэй зүйлсээ захисныг тэрээр уулзалтын үеэр гардуулж өгч байв.
Жаргалант, Чулуут сумын сургуульд Жүдо бөхийн Татами гардууллаа.
Үндэсний шигшээ багийнхан дасгал сургуулилтаа хийдэг байсан уг Татами
дээр нутгийн хүүхдүүд бэлтгэл хийж тив дэлхийд нэрээ дуурсгасан
алдартнууд болохыг ерөөж байв.
Мөн ихэнх сумын цэцэрлэг, сургуульд проектор, канон, тоглоом, бэлэгллээ.
Нутгаа гэсэн халуун сэтгэлтэй хүнээс үг бус үйлдэл ажиглагдаж олон хүн тэр чинээгээрээ биесээ ойлгож, хүндлэл үзүүлдэг.
Гишүүний уулзалт хийх танхим бүхэн дүүрэн, иргэн бүр сэтгэл өндөр, үр
дүнтэй уулзалтаас гарч байлаа. Учир нь тэд хэлснээ хийдэг, хэрэгжүүлдэг,
эрч хүчтэй залуу гишүүндээ итгэдэг болохоор...