Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албанаас өнөөдөр таниулах сургалтыг хийлээ. Сургалтын гол зорилго нь дотоод аудитын тухай ойлголт, дотоод аудитын хэрэгцээ шаардлага, хяналт шалгалтын ялгаа зэрэг мэдээллийг сургалтад хамрагдсан хүмүүст өгөхөд оршсон юм.
Дотоод аудитын албанаас зохион байгуулсан уг таниулах сургалтад дүүргийн Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн нэгдэл, СӨХ, өрхийн эмнэлэг, хороод, харьяа хэлтэс албадын дарга, нягтлан бодогч нар хамрагдлаа.
130 гаруй хүнийг хамарсан сургалтаар дотоод аудитын үйлчилгээг хэн авдаг, дотоод аудитын албаны тухай хууль тогтоомжид хэрхэн тусгасан байдаг, дүүргийн дотоод аудитын албаны бүтэц, орон тооны байдал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Мөн сургалтад хамрагдсан хүмүүсийн сонирхсон асуултад хариулт өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн аж.
