ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр ангиас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэднийг хөдөлмөр эрхлүүлж цалинтай ажлын байраар ханган ажиллаж байна. Үүний үр дүнд тус ангийн хүмүүжигч Ж нь ажил хийж нэг жилийн хугацаанд нэрийн дансандаа 2,046,000 төгрөгийн цалингийн хуримтлалтай болжээ. Тэрээр цалингаа хүүдээ өгч өрх тусгаарлаж айл болоход нь томоохон дэмжлэг үзүүлжээ.
Энэ нь хорих ангид ял эдэлж байгаа ч хүн хичээвэл эцэг хүний үүрэг хариуцлагаа хаана ч биелүүлэх боломж байдгийг харуулсан явдал боллоо. Ийнхүү хүүдээ туслах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн ангийн удирдлага, хамт олонд хүмүүжигч Ж болон түүний гэр бүлийнхэн нь баярлаж талархаснаа илэрхийлсэн юм.