Өмнөговь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санаачлан хүүхдийн дунд тулгамдаж буй асуудлуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлж, шийдвэр гаргагчдад уламжлан шийдвэрлүүлэх тогтолцоог бий болгох зорилгоор Аймгийн ИТХ-ын дэргэд байгуулагдсан хүүхдийн “Мини парламент”-ын II хуралдаан 03 сарын 12-нд Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд боллоо.
Хуралдааныг Аймгийн хүүхдийн “Мини парламент”-ын дарга Эрдмийн гэгээ сургуулийн 11б ангийн сурагч Б.Пүрэвжав нээн үг хэлж, Монгол улсын төрийн дуулал эгшгилснээр хуралдаан эхэллээ.
Мини парламентын II Хуралдаанаар Аймгийн хүүхдийн “Мини парламент”-ын Ёс зүйн хороо, Соёл спортын хороо, Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчны хороо, Мэдээлэл, сурталчилгааны хороодуудын гаргасан 6 саналыг Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхээр боллоо.