Монголын Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 93 жил, Монгол Цэргийн баяр, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дундговь аймаг дахь хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий спортын ээлжит тэмцээн 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд боллоо.
Тус спортын 4 төрөлт тэмцээнд Дундговь аймгийн Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Зэвсэгт хүчний 278 дугаар салбар, Шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба Прокурор, Шүүх, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг 10 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо.
Тус шийдвэр гүйцэтгэх албаны эрэгтэй баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр тус бүр 3 дугаар байрт шалгарч хос хүрэл медалийн эзэд боллоо.