Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн Гэгээрэл Хөгжлийн Төвийн сурагчид ээжүүдээ баярлууллаа. Төвөөс “Ээждаа барих бидний бэлэг” нэртэй өдөрлөг зохион байгуулсан бөгөөд сурагчид өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ тайлагнасан байна.
Тус төвийн боловсрол нөхөн олгох сургалтад нйит 12 бүлгийн 250 гаруй хүүхдүүд суралцдаг аж. Энэ хичээлийн жилд сувсан урлал, арьсан урлал, туузан урлал, шигтгээн наамал, цэцгэн урлал, эсгий урлалын дугуйланд 80 гаруй хүүхдэд хичээллэж, хийж сурсан бүтээлээрээ сурагчид ээжүүддээ бэлэг барьжээ.
