Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын дагуу Хөнгөн, хүнсний аж үйлдвэр, Худалдааны ажилтан, ажилчдын өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жил Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу шилдгүүдийг шалгаруулахаар болжээ. Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс салбарын ажилтан, ажилчдын баярыг угтаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн дунд спортын тэмцээнийг явуулахаар болсон байна. Мөн “ Шилдэг худалдааны зөвлөх” шалгаруулахаар болсон аж.
