Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас “Ухаан далай номоос эхтэй” сэдэвт аяныг зохион байгууллаа.
Тус аян нь бусдад оюуны өглөг илгээж амьдралын утга учир болоод амьд явахын үнэ цэнийг ойлгуулж, өөртөө болон бусдад итгэх итгэлийг түгээхэд иргэд байгууллагын хувь нэмэр, сайхан сэтгэлийг түгээх зорилгоор ном хандивлахад чиглэжээ.
Уг аяныг тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Жаргалант сумын засаг даргын тамгын газар, Ховд аймгийн прокурорын газар, Ховд аймаг дахь сум дундын 25 дугаар шүүх, Захиргааны хэргийн 17 дугаар шүүх, Ховд аймгийн цагдаагийн газар, Ховд их сургуулийн гадаад хэл соёлын сургууль, Ховд аймаг дахь политехниийн коллеж, Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Пунцагчойлонхийд, Хаан банк, Төрийн банк, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар, Ховд аймгийн нийтийн номын сан, Залуучуудын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжин оролцжээ.