Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны А/30 дугаар тушаалаар 21 хорих анги, албаны нэр бүхий 30 албан хаагч 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-д аялал, сургалтад амжилттай хамрагдаад ирлээ. БНХАУ-ын Хонг-Конг хот, Хайнань арал зэрэг газруудаар аялж тухайн газрын хүмүүсийн ахуй амьдрал, соёл, ёс заншил, хөгжлийн явцтай тодорхой хэмжээгээр танилцсан байна. Энэхүү аялал, сургалт нь албан хаагчдын сэтгэлд хүрсэн, сонирхлыг ихээр татсан цаашид ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн сайхан аялал боллоо, энэ үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууддаа баярлалаа гэдгийг аялалын бүрэлдэхүүнд багтсан албан хаагчид хэлж байлаа.