Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Амгалан” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Тогооч” мэргэжлээр мэргэжлийн үнэмлэх олгох сургалтыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй 35 хоригдогсдын дунд зохион байгуулж амжилттай төгсгөсөн байна. Мөн энэ сараас бетон арматурчин, сантехникч, гагнуурчин, барилгын засалчин, өрөг угсрагчаар мэргэжил олгох нэгдсэн сургалтаа эхлүүлжээ. Тус сургалтад нийт 100 хүмүүжигч хамрагдаж байгаа ажээ. Түүнчлэн өнгөрсөн онд тус төв нь 411 хүмүүжигчид чадамжийн гэрчилгээ, 252 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх тус тус олгосон байна.