Булган аймаг дахь хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хүртээл болгох, биеийн тамир, спортыг таниулан сурталчлах, ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг сайжруулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, бие бялдрыг чийрэгжүүлэх, спорт сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, спортын авьяастнуудыг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээнийг энэ жил Хорих 439 дүгээр анги 3 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан байна. Тус тэмцээнд аймгийн Шүүх, Прокурор, Хуулийн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн газар, Хорих 439 дүгээр анги зэрэг 7 байгууллагын баг тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шидэлт зэрэг спортын 4 төрлөөр өрсөлдлөө. Хорих 439 дүгээр ангиийн баг тамирчид сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд гуравдугаар байр, гар бөмбөгийн эрэгтэй төрөлд хоёрдугаар байр, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзнээр тодорлоо. Түүнчлэн ширээний теннисний төрөлд Хорих 439 дүгээр ангийн дарга, хурандаа Ж.Энхтайван, Хүний нөөц, сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Оюунтунгалаг нар тус тус хоёрдугаар байр, “Шидэлт”-ийн тэмцээнд хурандаа Ж.Энхтайван ахлагчтай баг тамирчид хоёрдугаар байр, 4 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр Хорих 439 дүгээр анги нэгдүгээр байрт шалгарч “Шилжин явах цом”ын эзнээр 2 дахь удаагаа шалгарсан амжилттайгаар тэмцээн өндөрлөлөө.