Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурлын танхимд явуулна.
- 1. Сонгон шалгаруулалтыг дараах тойргуудад зарлаж байна.
- Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 60,61,63 дугаар тойрог
- Говь-Алтай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 18, 20 дугаар тойрог
- Дорноговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 23 дугаар тойрог
- Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 71, 72 дугаар тойрог
- Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 90 дүгээр тойрог
- Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 94 дүгээр тойрог
- Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 107 дугаар тойрог
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 80 дугаар тойрог
- Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 116 дугаар тойрог
2. Сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчийг дээр зарлагдсан тойргоос гадна цаашид аймаг, нийслэлийн ШГАлбадад сул орон тоо гарсан тохиолдолд нөхөх зорилгоор нөөцийн жагсаалтад бүртгэнэ.
3. Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад орох иргэдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд / 100 айл / 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал бүртгэнэ.
4. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл /харилцах утасны дугаар, оршин суугаа газрын хаяг, аль тойрогт ажиллах хүсэлтэй зэргийг тусгана/
- Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом эх хувиараа болон түүнийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Цахим үнэмлэхний хуулбар
- Төрийн албан хаагчийн анкет, 3×4 см хэмжээтэй 2 хувь зураг
- Гурван үеийн намтар
Харилцах утас:
328290, 320554, 91916907, 94671255
Сонгон шалгаруулалтын комисс