Хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн орон гэргүй дахин нийгэмших шаардлагатай иргэдийг хүлээн авах тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор 2013 оны 11 дүгээр сарын 13-нд ХЗЯ, ШШГЕГ, “зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2013 онд хорих ангиас суллагдсан 4 иргэн тус төвд байрлан амьдралын зөв хэв маягт суралцан нийгмийн өөрчлөлтөнд дасаж зохицох чадвар эзэмшээд багагүй хугацаа өнгөрлөө. Дээрх хамтын ажиллагааны зорилго биелж, үр дүнгээ өгч эхний иргэн төрж өссөн Архангай аймагтаа амьдрахаар болсон бөгөөд үлдсэн 2 иргэн өөрийн бичиг баримт холбогдох материалаа бүрдүүлэн ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Тус Төрийн бус байгууллага нь суллагдсан иргэдийг амьдрах орон байр, хувцас, хоол ундаар хангах, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, ажлын байранд зуучлах зэрэг ажлыг эрхлэн явуулдаг юм. Энэ онд хорих ангиас суллагдан нийгмийн амьдралд орох 78 иргэний судалгааг тус төвд хүргүүлжээ.