Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Эрүүл аюулгүй байдлын индекс, хариу арга хэмжээний төлөвлөлт ” сэдэвт сургалтыг хоёр өдрийн турш Баянзүрх дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Сургалтад дүүргийн Тамгын газрын хэлтэс, албадын дарга,мэргэжилтнүүд болон хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан нарын 100 гаруй албан хаагч хамрагдсан байна.
Өнгөрсөн жил “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал, зааварчилгаа” сэдвээр явуулж байсан эл сургалт нь үр дүнтэй хариу арга хэмжээний төлөвлөлт хэрхэн хийхийг нийслэл, дүүрэг, хорооны холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулснаараа онцлог байв. Мөн Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай Хотын эрүүл мэндийн тэгш бус байдлын үнэлгээг хэрхэн тооцож, төлөвлөх зэрэг сургалт хичээлийг Анагаах ухааны доктор Н.Оюунгэрэл заасан юм.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын Эрүүл мэндийн газар, бусад орнуудын жишгээр боловсруулсан 68үзүүлэлтийн дагуу сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчны эрүүл, аюулгүй байдал хангагдсан эсэх, гудамж талбайд эрүүл орчныг хэрхэн бүрдүүлснээр нь дүүргүүдийн эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг тогтоодог аж.
