Сэлэнгэ аймгийн Мандал сумын түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “Эх орончдын өдөр”сэдэвт цасны баярыг Зүүнхараа хотын ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд Мандал сумын ЗДТГ, НАМЗ холбоо хамтран 3 дугаар сарын 1-ний өдөр “Баавгайтын ам” хэмээх газарт зохион байгуулжээ.
Уг арга хэмжээнд Мандал сум дахь ШГА-ны баг амжилттай оролцож, “Цасны баяр”-ын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд тус албаны ээлжийн дарга, ахмад Н.Отгонбаяр ахлагчтай баг, сумо бөхийн төрөлд хянагч, ахлагч Т.Чинзориг түрүүлж, “Шилдэг цасны бүтээл”-ээр ерөнхий жижүүр, дэслэгч Д.Наранбямбын “Ширхэнцэг хайрхан” тэргүүлж, “Шилдэг отог” шалгаруулалтанд хамтын бүтээл дэд байр тус тус эзэлсэн бөгөөд багийн дүнгээр тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, шилжин явах цом, гэрэгэ, мөнгөн шагналаар шагнагдсан байна.