Хүүхэд хамгааллын үйлчилгээг цогцоор нь хүргэх, хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор зорилтод бүлэгт чиглэсэн “Миний хүүхэд, миний гэр бүл-90” нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, тэдний гэр бүлд хандах хандлагыг өөрчилж, олон талт үйлчилгээнд хамруулах, хүүхдийг нь хөгжүүлж, оролцуулж, хамгаалж, зөвлөгөө өгч, чадваржуулах арга хэмжээг авч байна. Тус арга хэмжээнд аймгийн хэмжээнд хийсэн судалгаан дээр үндэслэн 90 хүүхэд, тэдний гэр бүлийг түүвэрлэн сонгосон.
Зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн ажлын төлөвлөгөөний дагуу эхний арга хэмжээнүүдийг хийж байна.
1. Увс Шинэ Барилга ХХКомпанид хандан гүйцэтгэх захирал З.Цогзолмаа гуайн гарын бэлэг болох гурил, будаа зэргийг 20 өрхийн 20 хүүхдэд өгч амьжиргааны наад захын хэрэгцээнд нь тус нэмэр боллоо.
2. Хүүхдийн ялгаварлалгүй тэгш хүртээмжтэй байх эрхийг хангаж сурагчийн дүрэмт хувцастай болгохоор аймгийн Боловсролын газартай хамтран сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэсэн “Торон хийц” компаний хамт олонд хүсэлт гаргаж 1 хүүхдэд 120,000 төгрөгийн үнэтэй дүрэмт хувцас олголоо. Энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн 10 хүүхдэд олгуулахаар ажиллаж байна.
Цаашид зорилтот бүлгийн хүүхдүүдийн эрхийг хангаж, эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө тэдний хэрэгцээ, шаардлага онцлогт тохирсон ажил, үйлчилгээнүүдийг үе шаттайгаар хүргэхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан сэтгэл гарган ажиллахыг зорьж байна.