Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гаргаж бусдыгаа хошуучлан ажилласан нэр бүхий 30 албан хаагчийг БНХАУ-д 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртлэх хугацаанд аялал, сургалтад хамруулж байна. Онцолж хэлэхэд ШШГЕГ-ын харьяа төв, орон нутгийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны ахлагч бүрэлдэхүүний төлөөлөл дээрх аялалын багт багтаж байгаа юм.