Гадаад улсад хууль зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон нийт болон хуульчид, хууль зүйн салбарын ажилтнуудад хүргэх зорилгоор Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2 дугаар сараас эхлэн “Эрх зүй ба хөгжил” сэдвийн хүрээнд цуврал лекц, хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж эхэлсэн. Энэхүү цуврал лекцийн анхны зочноор Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, хууль зүйн магистр Ж.Баярцэцэг оролцож, “Эрх зүйн шинэтгэл дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт лекцээ унших юм. Уг арга хэмжээ өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл тус арга хэмжээнд оролцож санал бодлоо солилцох юм.