MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 2014 оны Дэлхийн хүүхдийн аж байдал “ХҮҮХЭД НЭГ БҮР ЧУХАЛ” тайланг танилцуулах Хэвлэлийн бага хурал боллоо.

    2014 оны Дэлхийн хүүхдийн аж байдал “ХҮҮХЭД НЭГ БҮР ЧУХАЛ” тайланг танилцуулах Хэвлэлийн бага хурал боллоо.

    2014-02-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Тайланг танилцуулах Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл, ЗГХА Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, Үндэсний статистикийн хорооны Судалгааны менежер Ж.Мөнхбадар нар мэдээлэл хийлээ. 

    НҮБ-ын Хүүхдийн сангаас жил бүр эрхлэн гардаг Дэлхийн хүүхдийн аж байдал тайлан 2014 онд “ХҮҮХЭД НЭГ БҮР ЧУХАЛ” сэдвээр гарсан бөгөөд тус тайланд дурдсанаар Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ой дөхөж буй энэ үед хүүхдийн аж байдлыг сайжруулахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан ч эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгаа хүүхэд нэг бүрт хүрэхийн тулд тэгш бус байдалд илүү анхаарал хандуулах хэрэгтэйг онцлон тэмдэглэж байна. 
    Анхаарлын гадна орхигдсон, сургууль завсардсан, өвчинд нэрвэгдсэн, эрүүл ахуйн үндсэн хэрэгцээ нь хангагдаагүй охид хөвгүүд хаана байгааг тодорхойлж чадсанаар л тэгш бус байдлыг арилгахад ахиц дэвшил гарна. Сайтар ангилсан, нарийвчилсан тоон мэдээлэл нь сая сая хүүхэд, ялангуяа хамгийн эмзэг хүүхдүүдийн амь насыг хамгаалах, аж амьдралыг нь сайжруулах боломжийг олгодог. 
    “Үйл ажиллагаагаа хамгийн эмзэг хүүхдэд чиглүүлэх, үр нөлөөг нь нэмэгдүүлэх зорилгоор бид сайтар ангилсан тоон мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах, баримт нотолгоонд суурилсан бодлого хөтөлбөрийг тоон мэдээллийн дүн шинжилгээнд суурилан боловсруулах талаар Засгийн газарт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Бид үндэсний хэмжээний түүвэр судалгаа, сэдэвчилсэн судалгаа хийхээс гадна 2012 онд анх удаа олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааг орон нутгийн түвшинд буюу өөрийн хөтөлбөрийн зорилтот нутаг болох Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт амжилттай зохион байгууллаа.” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Мохамед Малик Фолл Хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тэрээр байршил, амьжиргааны түвшин, хүйс, яс үндэс, хөгжлийн бэрхшээлийн байдал зэрэг нийгмийн хүчин зүйлсээр ангилсан тоон мэдээлэл хүүхдийн нөхцөл байдлыг нийтэд ил гаргаж, ерөнхийлсөн тоон мэдээллээр далдлагдан аливаа бодлого, үйл ажиллагааны гадна үлдсэн хүүхдэд хүрч үйлчилгээ үзүүлэх, улмаар тэдний эрхийг хангах боломжийг бүрдүүлдгийг онцлон тэмдэглэв.
    Монгол Улсад хүүхдийн аж байдлыг сайжруулах талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгаа боловч орон нутгийн түвшинд хийсэн “Хүүхэд хөгжил” судалгааны дүнгээс харахад хүүхдийн нөхцөл байдалд ялгаатай байдал их байна. Жишээ нь, нялхсын эндэгдлийн түвшин Улаанбаатар хотод 1,000 амьд төрөлтөд 18 байгаа бол хотын дүүргүүдийн нэг болох Налайхт 2 дахин өндөр байна. Хөвсгөл аймгийн хөдөө сумын хүүхэд 5 нас хүрэх магадлал аймгийн төвийн хүүхэдтэй харьцуулахад 2,7 дахин бага байна. Хүүхдийн осол гэмтлийн тухай тоон мэдээлэл бүрэн биш байдаг бөгөөд 5 хүртэлх насны хүүхэд болон нялхсын эндэгдлийн томоохон шалтгаан болдог. Налайх дүүрэгт энэ үзүүлэлт 8,3 хувь байгаа нь Улаанбаатар хотын дундажтай харьцуулахад 3 дахин, үндэсний дунджаас 2 дахин өндөр байна. 
    Түүвэр судалгааг тодорхой давтамжаар зохион байгуулах, мэдээллийг тогтмол цуглуулах замаар хүүхдийн нөхцөл байдалд ялгаа улам бүр нэмэгдэж байгааг харж болно. Тухайлбал, 2005-2010 оны хооронд хүүхдийн өсөлт хоцролтын түвшин үндэсний хэмжээнд 21-ээс 16 хувь болж буурсан боловч ангилсан тоон мэдээлэл энэхүү ахиц дэвшил зөвхөн хүн амын чинээлэг 20 хувийн хувьд 2 дахин буурч, харин хүн амын хамгийн ядуу 20 хувийн хувьд өөрчлөгдөөгүй, улмаар ялгаатай байдал улам нэмэгдсэнийг харуулж байна. Ийнхүү ялгаатай байдал мөн газар зүйн байршлаар ажиглагдаж байна. Хөвсгөл аймагт төрсөн хүүхэд Улаанбаатар хотод төрсөн хүүхэдтэй харьцуулахад өсөлт хоцролттой байх магадлал 2 дахин их байгаа бөгөөд энэхүү ялгаатай байдал Хөвсгөл аймаг дотроо ч мэдэгдэхүйц байна. Хүүхдийн өсөлт хоцролтын түвшин хөдөөд аймгийн төвөөс 10 пунктээр өндөр байна. 
    Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт зэрэг зарим үзүүлэлт бүх түвшинд доогуур байна. Энэ үзүүлэлт үндэсний түвшинд 57.9% байгаа бөгөөд Улаанбаатар хотод бага зэрэг өндөр 62.1 хувьтай байна. 
    Хүүхдийн эсрэг хүчирхийлэл Монгол Улсад газар авсан нь нийт хүүхдийн 45% гэр бүлдээ хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааны дүнгээс харагдаж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ихэнхдээ нуугдмал, хаалттай хаалганы цаана үйлдэгдэж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хүчирхийллээс ангижрах боломжийг боогдуулж байна. Ийнхүү хүүхдийн эсрэг хүчирхийлэл бусдад үзэгдэж сонсогдохгүй өнгөрч, энэ талаарх мэдээлэл дутуу гарч байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд дан гац бие махбодийн хувьд хохироод зогсохгүй, сэтгэл зүйн хувьд шарх авч, улмаар тэдний хөгжил, бие махбодь, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

    Энэхүү тайланг нийтэд танилцуулснаараа НҮБ-ын Хүүхдийн сангаас шийдвэр гаргагчид, олон нийтийг тоон мэдээллийг ашиглаж, хүүхдийн төлөө эерэг өөрчлөлт хийхийг уриалж байна. 2014 оны энэхүү Дэлхийн хүүхдийн аж байдал илтгэлийг Монгол хэлээр хөрвүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хөгжлийн түншүүдэд өргөнөөр тараах юм. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!