Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр шат дараатай ажлуудын хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 онд системийн хэмжээнд “Албан хаагчдад ээлтэй байгууллага”-аар шалгарсан.
Дээрх ажлуудын үргэлжлэл болгон орон нутаг дахь Ерөнхий болосвролын сургууль, нэгдсэн эмнэлэг, хүүхдийн байгууллагуудтай хамтран ажиллаж, 2 дугаар сарын 15-ны өдөр “Хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг, эх болон, олон нийтийн байгууллагын үүрэг, оролцоо”, “Эрүүл гэр бүлийн харилцаа”, 2 дугаар сарын 22-ны өдөр “Хорт зуршил-архи тамхины хор хөнөөл” зэрэг сэдвүүдээр тус тус сургалтуудыг зохион байгуулжээ. Түүнчлэн тус албаны ээлжийн дарга, дэд хурандаа Г.Болдбаатарын хүү Б.Уранбилгүүний Зүүнхараа хотын дуу бүжгийн “Мөнгөн хараа” чуулгад тоглогдсон “Дуунд жигүүрлэсэн хүүхэд нас минь” тайлан тоглолтыг албаны хамт олон дэмжин оролцлоо. Дээрх тоглолтын үеэр тус алба “Хүүхдэд ээлтэй хамт олон”-оор шалгарч өргөмжлөл, 1 тонн гурилаар шагнуулсан байна.