Өвөрхангай аймаг дахь Прокурорын газар, Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа Хархорин дахь Хорих 423 дугаар ангитай хамтран “Зөрчлийн шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2 дугаар сарын 21-ний өдөр тус ангид зохион байгууллаа.
Хорих ангид гарах зөрчлийн тоог бууруулах, цаашид гаргуулахгүй тал дээр анхаарч мэдээлэл солилцон зөвлөлдөхөд чиглэсэн сургалт, зөвлөгөөнд тус ангийн харуул хамгаалалтын ээлжийн албан хаагчдын 12 төлөөлөгч оролцож прокуроруудтай энэ талаарх судалгааны дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал бодлоо солилцлоо.
Сургалт, зөвлөгөөнийг Өвөрхангай аймаг дахь Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорын туслах Ц.Дэнсмаа, Хархорин сум дахь Сум дундын прокурорын ахлах прокурор Ц.Идэрмөнх, Хяналтын прокурор Ч.Энхжаргал нар удирдлаа.
Мөн Хархорин дахь ШГА-ны дарга, хурандаа Л.Энхболд, Дэд
дарга, хошууч С.Өлзийбат “Ялтны зөрчил илрүүлэлт”, “Албаны үйл ажиллагаа” болон
харуул хамгаалалтын талаар ЦХБ-ны дарга, ахмад А.Гантулга “Баривчлах цагдан
хорих байрны үйл ажиллагаа”, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч П.Болормаа “Хорихоос
өөр төрлийн ялын биелэлт”, эдийн засагч, ахлах дэслэгч С.Даваажаргал “Ялтны
гэрээт ажлын талаар”, тооцооны нягтлан бодогч, дэслэгч И.Нямсайхан “Ялтны гэм
хорын хохирол төлбөр барагдуулалт” зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ. Он гарсаар зохион байгуулагдсан энэ чиглэлийн анхны
сургалт, зөвлөгөөн амжилттай, үр дүнтэй боллоо.