Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өчигдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын чуулганы танхимд өчигдөр нэгэн сонирхолтой сургалт болж өндөрлөлөө. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдэд зориулсан уг сургалтыг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв хамтран зохион байгуулсан юм.
Уг сургалтын гол зорилго нь хүлэмжийн аж ахуйд нэвтэрч байгаа шинэ технологи ,орчин үеийн цэцэрлэгжүүлэлтийн чиг хандлагын талаар хүлэмжийн ахуй эрхлэгчдэд мэдээлэл, зөвлөгөө, зааварчилгаа өгөх явдал аж. Мөн энэ чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэдийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах явдал хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Дашрамд сонирхуулахад, дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын цэцэрлэгжүүлэлтийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан тус хүрээлэнгийн зөвлөх цэцэрлэгжүүлэгч Сонг Бао Линг иргэдэд сургалт явуулсан юм.
