Баянзүрхдүүргийнерөнхийболовсролын сургуулиудын2013-2014 оныхичээлийнжилийнсагсан бөмбөгийн лигийнаваргашалгаруулахтэмцээн 2014 оны 02 дугаар сарын 3-нээс дүүргийн хэмжээнд эхэлсэн юм. Тус тэмцээн нь 2014 оны 02 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байгаа аж. Тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Биеийн Тамир Спорт Сонирхогчдын Холбоо, Монголын Спортын Шүүгчдийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах, Польш улсын Плоцк хотноо нөхөрсөг тэмцээнд явах сургуулийн баг тамирчдыг шалгаруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын тамирчид ач холбогдол өгөн, ихээхэн өрсөлдөөнтэй зохион байгуулагдаж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байлаа.
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2013-2014 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтын хуваарийг хүргэж байна. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний тоглолтын хуваарийн мэдээг дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны мэдээллийн www.bzd.ub.gov.mn сайтаас авах боломжтой хэмээн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
