Тус газарт он гарсаар 01 дүгээр сарын 1-нээс 31-ний өдрийн байдлаар нийт 6200 иргэн хандаж санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Үүнээс www.burtgel.gov.mnсайтын Зочны дэвтрээр –15, Online_1890@yahoo.com мессенжэр хаягаар 195, бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд ирсэн дуудлага 5516, иргэнд ээлтэй 70122014 утсанд 231, бичгээр гаргасан өргөдөл, гомдол 195, Засгийн газрын “11-11” мэдээллийн төвд 47 иргэн тус тус хандсан байна.
Нийт санал хүсэлтийн 80 хувийг 1890 утсаар ирүүлсэн бөгөөд иргэний баримт бичгийн бүртгэл, зөрчилтэй холбоотой асуудлаар дийлэнхи нь ханджээ. Тодруулбал, хүүхдийн мөнгө авахтай холбоотойгоор Халамж үйлчилгээний газарт нэр нь очсон эсэх болон дахин авахаар өгсөн цахим үнэмлэх нь гарсан эсэхийг шалгуулахаар нилээдгүй иргэн холбогдсон байна. Харин иргэний бүртгэлийн мэдээллийн санд тусгагдсан талаар, орон нутгаас шилжин ирэгсдийг үл хөдлөх хөрөнгөгүй, тогтсон хаяггүй, төрөл садангийн болон түрээсийн хаягаар түр оршин суугчаар бүртгэхгүй байна, 1-р төрх шилжилт хөдөлгөөний нарийн хуудсаар төрөх эхчүүдэд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа тухай шүүмжлэлийг иргэд илэрхийлжээ. Үүнээс гадна гадна Төрийн үйлчилгээний цахим ТҮЦ машинаас гарч байгаа лавлагаа, тодорхойлолтоор Хаан, Худалдаа хөгжлийн банк үйлчилгээ үзүүлэхгүй чирэгдүүлж байгаа гомдлууд ирсэний дагуу тус газраас Монголын банкуудын холбоо болон Монгол банкинд тухай бүр хүсэлт явуулж, иргэдэд зохих хариу тайлбарыг өгчээ.