Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403 дугаар анги “Отгон жолоо” авто сургуультай хамтран 22 хүмүүжигчийг өөрсдийн хүсэлтээр нь ангийн байрлалд нь жолооны курсд суралцуулжээ. Эдгээр хүмүүжигчид ажил хөдөлмөр эрхэлж өөрсдийн цалингаараа уг сургалтад хамрагдсан байна. Мөн тус ангийн 7 албан хаагч жолооны сургалтад хамрагдаж, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч жолооны үнэмлэхээ гардан авчээ. Тус анги нь хотын төвөөс алслагдсан учир албан хаагчид нь сурч боловсроход хүндрэлтэй байдаг тул дээрх сургалт цаг үеэ олсон сургалт болжээ. Түүнчлэн өнгөрсөн онд хорих 403 дугаар анги нь 116 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн хөлсөнд нь тохирсон цалин бодож олгон түүнээс нь 17 сая 797000 мянган төгрөгийг бусдад учруулсан гэм хорын хохиролд нь суутгасан байна.