ШШГЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу хотын бүсийн Хорих ангийн дарга, дэд дарга, эмч, тогооч нийт 88 албан хаагч, талхчин хоол бэлтгэгчдэд Хорих 409 дүгээр ангиас1 дүгээр сарын 28-ны өдөр ялтны хүнсний аюулгүй байдлыг хангах, гал зуухны стандартыг мөрдөх, хоолны амт, чанарыг сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх /ШШГЕГ-ын даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/1090 тоот үүрэг даалгавар, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/123 дугаар “Үлгэрчилсэн заавар батлах тухай”/ тушаалын хэрэгжилтийн талаар танилцуулж, үзүүлэх сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Оролцогчид ялтны гал зуухны стандарт (мах бэлтгэлийн өрөө, гурил бэлтгэлийн өрөө, угаалгын өрөө, ногоо бэлтгэх өрөө) болон боловсруулах хэсэг, талхан цех, хоол хийх технологи, хадгалалт хамгаалалт, хоол хүнсний чанар, боловсруулалттай танилцаж, зоогийн газрын ширээ засалтын сургалтад хамрагдлаа.
Түүнчлэн тус ангиас ялтны хоол, хүнсний нэр, төрлийг нэмж, хоол бэлтгэлийн чанар, стандартад онцгой анхаарч цэвэр орчинд хооллох боломжийг бүрдүүлэн хоолны заалыг засварлаж, ширээ сандлыг иж бүрэн сольж, цайны болон 1, 2 дугаар хоолны аяга, таваг, халбага, сэрээ, халуун сав, будаа агшаагч, 2 дугаар хоолны тогоо зэргийг шинэчлэн сайжруулжээ.
Стандартын дагуу, санаачлагатай ажиллаж байгаа тус ангийн ажлыг жишиг болгон бусад Хорих ангийн албан хаагчдад судлуулан танилцах сургалт амжилттай болов.