2014 он гарсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хуулийн хэлтсээс хотын бүсийн зарим Хорих ангиудын “Хорих ангийн дотоод журам” болон шинээр болон шинэчлэн батлагдсан журам, зааврын хэрэгжилттэй танилцлаа. Түүнчлэн шинээр батлагдсан журам, зааврыг танилцуулах сургалтыг зохион байгуулж, цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар тус хэлтсээс Хорих 405, 441, 429 дүгээр ангиудад төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг хийгээд байгаа бөгөөд уг ажлыг үргэлжлүүлэн бүсчилэн зохион байгуулах юм.