Жил бүрийн сар шинийн босгон дээр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас тус аймгийн “Шинэ мэдээ” сонинтой хамтран аймгийнхаа оны есөн алдартныг уламжлал ёсоор шалгаруулжээ. Өнгөрөгч Усан могой жилийн есөн алдартны нэгээр ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны аж ахуйн ажилтан, ахмад Н.Цэрэнпунцаг шалгарлаа.
Түүний улсад 35 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 12 жил хүнсний нярав, авто тоног төхөөрөмжийн механикч, санхүү, үйлдвэрлэл хариуцсан дэд дарга, гэрээ, борлуулалт хариуцсан менежер, аж ахуйн ажилтан зэрэг албан тушаалуудад үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж ирсэнийг нь ийн үнэлж өргөмжиллөө.