12 сарын 24-ний өдөр Хүүхдийн төлөө үндэсний газар ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олон ахмад буурлууддаа билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн мэнд дэвшүүлж, 2013 онд хийсэн ажлынхаа үр дүнгийн талаар танилцууллаа.
Өнгөрсөн онд ХТҮГ, орон нутгийн салбар, харъяа байгууллагуудтайгаа хамтран иргэд, хүүхдийнхээ санал, хүсэлтийг сонсон, хүн амын бүлгүүдээс гаргасан санал, зөвлөмжийн үндсэн дээр хууль, эрх зүйн шинэчлэл хийх, орон нутгийн шинэ бүтэц, чиглэлийг хэрэгжүүлж, хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтаа нэмж, хамтын ажиллагаа, нөлөөллийн хүрээгээ өргөжүүлж ажилласан байна.
2015 онд хүүхдийн байгууллагын 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ирэх жилд ойг угтсан ажлууд өрнөх болно.
Уулзалтад хүрэлцэн ирсэн ахмадуудын хамгийн өндөр настай нь 99 настай хүүхдийн байгууллагын анхны пионер Х.Сэтэв гуай байлаа.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нийгмийн хамгааллын салбарын нийт ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. ХАХНХЯ, Төрийн банктай хамтран гаргасан КО брэнд виза карт гардууллаа. Энэ картаар ахмад настгууд тэтгэврээ авах, эмийн санд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой юм.
Хүлээн авалтыг архигүй тэмдэглэж, эх орны цагаан идээний дээжээр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
ХТҮГ-ын Олон нийттэй харилцах хэлтэс