Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын удирдлага 1 дүгээр сарын 24-ний өдөр энэхүү албанд залуу нас, мэдлэг боловсрол, авьяас чадвараа харамгүй зориулсан ахмад буурлуудаа хүлээн авч, сар шинийн мэнд дэвшүүллээ.
Энэ үеэр Газрын дарга Б.Пүрэвдорж байгууллагад хийж хэрэгжүүлж буй эрх зүй, техник технологийн шинэчлэлийн талаар ахмадуудад товч танилцуулж, санал солилцов.
Ахмадууд энэ үеэр “Бид залуус та нарт мэдлэг, туршлагаасаа хуваалцах үүрэгтэй. Та бүхэн юуны түрүүнд ажилдаа хоёргүй сэтгэлээр хандах нь хамгаас чухал. Энэ байгууллага нэг талдаа гадны иргэдэд үйлчилж буй мэт боловч нөгөө талд нь манай улс орны эрх ашиг үргэлж хөндөгддөг гэдгийг санах хэрэгтэй” хэмээн захиж байлаа.