Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал хатагтай Хелин Кларктай уулзсан юм.