“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвд нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд ноос, ноолуур, арьс шир, оёдол, мод, хэвлэл сав баглаа боодол, гоо сайхан, гоёл чимэглэл, хүнсний чиглэлийн болон өрхийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, хоршоодыг хамарсан 500 орчим аж ахуйн нэгж, хувь хүн оролцож байна.
Уг үзэсгэлэн худалдаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 55 аж ахуйн нэгж, иргэн өөрийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээр амжилттай оролцож байгаа юм. Дашрамд сонирхуулахад, эл үзэсгэлэн худалдааг ҮХААЯ-наас 2007 онд санаачлан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, дотоодын хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрийн цагаан сарын бэлгийн болон хэрэглээний бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохиосоор ирсэн билээ. Түүнчлэн үзэсгэлэн худалдааны үеэр тухайн жилд үйлдвэрлэсэн үндэсний шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулдаг онцлогтой аж.
