MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХАХНХ-ЫН САЙД С.ЭРДЭНЭ “ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРЬЛАА

    ХАХНХ-ЫН САЙД С.ЭРДЭНЭ “ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРЬЛАА

    2014-01-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН 
    ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

              Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

       Төрөөс иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь нийгмийн даатгалыг боловсронгуй болгох, тэр дундаа Монгол орны онцлогт тохирсон тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох явдал юм.

       Монгол улс дахь тэтгэврийн асуудлыг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулдаг ба тэтгэврийн даатгалын сан нь дотроо өндөр настан, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжээс бүрдэж байна. Манай улсын одоогийн тэтгэврийн тогтолцооны тэтгэвэр бодох арга нь төлсөн шимтгэлтэйгээ шууд хамааралгүйгээс хуваарилалт шударга бус, хувь хүний тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг үнэгүйдүүлж, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулж зохицуулаагүйгээс тэтгэврийн даатгалын санд сөрөг үр дагаврууд бий болсоор байгаа юм.

       Манай улс Тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс”-ны аргыг хэрэглэх хамгийн нааштай хувилбарыг сонгон ажиллаж байгаа боловч 1960 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн хүмүүсийн ажилласан бүх хугацаанд төлсөн байвал зохих шимтгэлийг нэрийн дансанд байршуулсан мөнгөн хуримтлал байхгүй байна.

       Нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ хуримтлалын зарчмаар өсгөж тэтгэвэртээ гарахад бүрэн эргүүлэн авах иргэдийн хүсэл, сонирхлыг хөхүүлэн дэмжих, нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор арвижуулах, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах нь төрийн бодлогын гол зорилго байх ёстой.

       Тэтгэврийн даатгалын тогтолцоонд тэтгэвэрт гарч байгаа иргэдийн насны бүтэц, дундаж наслалтын хэтийн төлөвийг харгалзан үзэх хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-ийн “... хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... иргэнийхээ өмнө Төр хариуцна.” гэсэн заалтын дагуу цаашид тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ, хуримтлалын тогтолцоог өөрчлөх бодлого барьж ажиллах хэрэгцээ шаардлага бий болж байна.

       Өмнө нь төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг иргэдрүүгээ чиглэсэн олон нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч бас төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай зарим асуудал байсаар байна. Энэ нь “Хамтын тэтгэврийн” асуудал юм. Давхар тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулна. Үүнд:

       1.Зарим улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг байна. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх зорилгоор “хамтын тэтгэврийн” асуудлыг цаашид бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй юм.

       2.Монгол Улсад хамтын тэтгэврийн тухай хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал ач холбогдолтой болно.

       3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно. Жишээ нь: 1 дүгээр хувилбар. Дорж Дулмаа нар 1980 онд гэр бүл болсноос хойш 33 жил хамт амьдарчээ. Тэд 5 хүүхэд төрүүлж үр хүүхэд нь нас биед хүрч тус тусынхаа амьдралаар амьдарцгаасан байна. Дорж 2005 онд Дулмаа 2000 онд тэтгэвэрт гарсан ба өнөөдрийн байдлаар энх тунх аз жаргалтай амьдарцгааж байна. Доржийн өндөр насны тэтгэврийн хэмжээ 350.000, Дулмаагийн тэтгэврийн хэмжээ 250.000, өрхийн нийт орлого 600.000 төгрөгийн орлоготой байна. Дорж, Дулмаа нарын тэтгэвэр авах хугацаа 10, 20 жилээр ч үргэлжлэх магадлалтай. 
    2 дугаар хувилбар. Дорж Дулмаа нар 1980 онд гэр бүл болсноос хойш 33 жил хамт амьдарчээ. Тэд 5 хүүхэд төрүүлж үр хүүхэд нь нас биед хүрч тус тусынхаа амьдралаар амьдарцгаасан байна. Дорж 350.000 төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож 2005 онд, Дулмаа 250.000 төгрөгөөр тэтгэврээ тогтоолгож 2000 онд тэтгэвэрт гарсан байна. Дорж өвчний улмаас 2008 онд нас барсан ба тэтгэврийн 350.000 төгрөг нас барсан хугацаагаар дуусгавар болсон. Дулмаа цаашид зөвхөн өөрийнхөө 250.000 төгрөгөө зарцуулж явна. Дээрх хоёр хувилбараас үзэхэд нийгмийн даатгалын санд ачаалал үүсэх, зарцуулж байгаа мөнгөний олголтод хүндрэлтэй байдал үүсэхгүй юм. 
       4. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь хуулийн төсөлд зааснаар олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр давхар олгогдох явдал юм. Гэхдээ хуульд зааснаар тодорхой шалгуурыг тавьж байгаа ч амьдрал баян учир зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй байх тохиолдол байна. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд энэ хуульд хамрагдахгүй юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийг Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субьектүүдийг тодорхой заасан байдаг.

                Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

       Хуулийн төсөл нэг бүлэг 8 зүйлээс бүрдэнэ. Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, хамрагдах субьектүүд, давхар тэтгэврийг хэрхэн тооцох талаар, давхар тэтгэврийн хэмжээ, олгох хугацаа, бүрдүүлэх баримт, хариуцлага зэргийг тусгасан.

      Зохицуулах харилцаа, хамрах хүрээ: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд “Гэрлэлт гэдэг нь харилцан эрх тэгш эрх, үүргийн үндсэн дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс тодорхой ёслол, үйл ажиллагааны дүнд сайн дурын бат холбоо тогтоож хуулиар батлуулах явдал юм” гэжээ. 2010 оны тооллогын дүнгээс үзэхэд Монгол Улсын нийт хүн амын 69.2 хувь буюу 1905969 хүн 15 наснаас дээш насны хүн ам байна. Эдгээр хүмүүсийн 31.3 хувь нь огт гэр бүл болоогүй, 60.1 хувь нь гэр бүлтэй, 3.1 хувь нь салсан, 5.5 хувь нь бэлбэсэн хүн байна. Хуулийн төслийн шаардлагад нийцвэл зохих 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэр бүлийн тоог нарийвчлан гаргахад одоогийн байдлаар хүндрэлтэй байгаа хэдий ч хэрэв энэ хууль батлагдсаны дараа хуулийн шаардлагад нийцүүлэн тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой юм. Харин бид ойролцоогоор хамтын тэтгэвэр авах бололцоотой иргэний тоо 76 мянга орчим байх болов уу гэж тооцоолж байгаа болно.

       Гадаадын зарим улсын тэтгэврийн тогтолцоонд энэ чиглэлийн зохицуулалт байгаа эсэх талаар: Улс орнууд тэтгэврийн тогтолцооны хуваарилалт, хуримтлалын харилцаа ямар байх талаар маргалдсаар ирсэн байна. Улс орнуудын тэтгэврийн тогтолцооны талаарх улс төрийн зөвшилцөл нь бүгдэд нь тохирох нэгдсэн жор байхгүй бөгөөд үндэсний онцлог, эдийн засгийн хөгжлийн төвшиндөө тохирсон өөрийн гэсэн загварыг сонгох нь зүйтэй гэсэн саналд нэгдэхэд хүрчээ. Хүн амын хөгшрөл хурдацтай нэмэгдэж байгаа Европын болон Өмнөд Америкийн олон орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлсэн байдаг. Зүүн европ, Скандиновын орнууд, Польш, Казакастанд гурван түвшинт тэтгэврийн тогтолцоонд, Өмнөд Америкийн Чили, Аргентин, Перу, Колумби зэрэг улсад цэвэр хуримтлалын тогтолцоонд шилжих алхмуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

      Чили улсад тэтгэврийг олгохдоо насан туршдаа тэтгэвэр авах, хуримтлагдсан нийт мөнгөнөөс төлөвлөгөөтэйгөөр хасалт хийж авахын аль нэгийг сонгох эрх олгодог бөгөөд төлөвлөгөөтэйгөөр хасалт хийж авах хувилбарыг сонгосон тохиолдолд даатгуулагч болон тэтгэвэр авагч нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь өвлүүлэх журамтай байдаг байна.

       Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журамтай. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалын хэсгийн үлдэгдлийг өвлүүлэхдээ түүний нас чацуу, тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд тарааж хуваарилдаг бөгөөд энэ нь тэдгээрийн авах тэтгэврийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна.

      Итали улсад нас барсан этгээд Итали улсын иргэн бол түүний эхнэр /нөхөр/ иргэний харьяаллыг үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүснэ. Өвлөгдөх тэтгэврийн хэмжээг хуулиар тогтооно. Нас барсан даатгуулагч нэгээс дээш удаа гэрлэсэн бол тэдний хамтран амьдарсан хугацаанаас нь хамааруулж өвлөгдөх тэтгэврийг нь хуваах журамтай. Нас барсан этгээд гэрлэлт цуцлуулснаас хойш дахин гэрлээгүй бөгөөд түүнээс тэтгэмж авах эрхтэй салсан гэр бүлийнхний амьжиргааны байдал нь хүнд байгаа бол тэтгэврийг тэдэнд өвлүүлэх эсэх асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх журамтай.

      Оросын Холбооны улсад тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд хуримтлагдаж тус дансанд ямар хэмжээний мөнгө хуримтлагдсан талаар ОХУ-ын тэтгэврийн сангаас ирээдүйн тэтгэвэр авагчид жил бүр “Аз жаргалын захидал” илгээн мэдээлдэг байна. Тэтгэврийн шимтгэл төлөгч нь өөрийн нэрийн дансан дахь хуримтлалаа зөвхөн тэтгэвэрт гарсныхаа дараа ашиглах боломжтой ба харин хуульд зааснаар шимтгэл төлөгч иргэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээсээ өмнө нас нөхцсөн тохиололд түүний нэрийн дансанд хуримтлагдсан мөнгийг өв залгамжлагчид нь өвлөх эрхтэй байна. “Тэтгэврийн хуримтлалын хэсгийг хөрөнгө оруулалтаар эргэлтэнд оруулах тухай” хуульд “Өв залгамжлагчид нь даатгуулагч нас нөхчсөн өдрөөс хойш 6 сарын дотор ОХУ-ын Тэтгэврийн санд хандсан тохиолдолд төлбөр олгогдоно” гэж заасан.

      АНУ-д “Тэтгэвэр хамгаалах тухай хуулинд зааснаар гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авах эрх үүсдэг байна.

                Гурав. Хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар

       Энэхүү хуулийн төслийг Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн боловсруулсан ба бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

       Энэхүү хуулийн төслийг 2013 оны Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлуулж мөрдүүлэх шаардлагатай байна.

    ТӨСӨЛ САНААЧЛАГЧ

    --оОо--


    ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН 
    ТАНИЛЦУУЛГА

       Төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг иргэдрүүгээ чиглэсэн олон нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч бас төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай зарим асуудал байсаар байна. Энэ нь “хамтын тэтгэврийн” асуудал юм. Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулна. Үүнд:

       1. Бусад улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг байна. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх зорилгоор “хамтын тэтгэврийн” асуудлыг цаашид бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй юм.

       2. Монгол улсад хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал ач холбогдолтой болно.

        3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй болно.

       4. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь хуулийн төсөлд зааснаар олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр өвлөгдөх явдал юм. Гэхдээ хуульд зааснаар тодорхой шалгуурыг тавьж байгаа ч амьдрал баян учир зарим иргэнд уг хууль үйлчлэхгүй байх тохиолдол байна. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрөөтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдахгүй юм. Мөн түүнчлэн “Тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субьектүүдийг тодорхой заасан байдаг. 

       Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд “Гэрлэлт гэдэг нь харилцан эрх тэгш эрх, үүргийн үндсэн дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс тодорхой ёслол, үйл ажиллагааны дүнд сайн дурын бат холбоо тогтоож хуулиар батлуулах явдал юм” гэжээ. 2010 оны тооллогын дүнгээс үзэхэд Монгол Улсын нийт хүн амын 69.2 хувь /1905969 хүн/ 15 наснаас дээш насны хүн ам байна. Эдгээр хүмүүсийн 31.3 хувь нь огт гэр бүл болоогүй, 60.1 хувь нь гэр бүлтэй, 3.1 хувь нь салсан, 5.5 хувь нь бэлбэсэн хүн байна. Хуулийн төслийн шаардлагад нийцвэл зохих 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэр бүлийн тоог нарийвчлан гаргахад одоогийн байдлаар хүндрэлтэй байгаа хэдий ч хэрэв энэ хууль батлагдсаны дараа хуулийн шаардлагад нийцүүлэн тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийН Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой юм. Харин бид ойролцоогоор хамтын тэтгэвэр авах бололцоотой иргэний тоог 76674 байхаар тооцоолж байгаа болно.

       Улс орнууд тэтгэврийн тогтолцооны хуваарилалт, хуримтлалын харилцаа ямар байх талаар маргалдсаар ирсэн байна. Улс орнуудын тэтгэврийн тогтолцооны талаарх улс төрийн зөвшилцөл нь бүгдэд нь тохирох нэгдсэн жор байхгүй бөгөөд үндэсний онцлог, эдийн засгийн хөгжлийн төвшиндөө тохирсон өөрийн гэсэн загварыг сонгох нь зүйтэй гэсэн саналд нэгдэхэд хүрчээ. Хүн амын хөгшрөл хурдацтай нэмэгдэж байгаа Европын болон Өмнөд Америкийн олон орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлсэн байна. Зүүн европ, Скандиновын орнууд, Польш, Казакастанд гурван түвшинт тэтгэврийн тогтолцоонд, Өмнөд Америкийн Чили, Аргентин, Перу, Колумби зэрэг улсад цэвэр хуримтлалын тогтолцоонд шилжих алхмуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

       Чили улсад тэтгэвэр авагч нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь өвлүүлэх журам, Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журам, Итали улсад нас барсан этгээд Итали улсын иргэн бол түүний эхнэр /нөхөр/ иргэний харьяаллыг үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсдэг журам, Оросын Холбооны улсад тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд хуримтлагдаж тус дансанд ямар хэмжээний мөнгө хуримтлагдсан талаар ОХУ-ын тэтгэврийн сангаас ирээдүйн тэтгэвэр авагчид жил бүр “Аз жаргалын захидал” илгээн мэдээлдэг байдал, “Тэтгэврийн хуримтлалын хэсгийг хөрөнгө оруулалтаар эргэлтэнд оруулах тухай” хуульд “Өв залгамжлагчид нь даатгуулагч нас нөхчсөн өдрөөс хойш 6 сарын дотор ОХУ-ын Тэтгэврийн санд хандсан тохиолдолд төлбөр олгогдоно” гэж заасан, АНУлсад “Тэтгэвэр хамгаалах тухай хуулинд зааснаар гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авах эрх үүсдэг зэрэг давхар тэтгэврийн асуудлыг улс орон бүр ямар нэгэн байдлаар шийдвэрлэдэг тогтолцоо байдаг байна.

       Нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ хуримтлалын зарчмаар өсгөж тэтгэвэртээ бүрэн эргүүлэн авах иргэдийн хүсэл, сонирхлыг хөхүүлэн дэмжих, нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор арвижуулах, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах нь төрийн бодлогын гол зорилго байх ёстой.

       Хэдийгээр тэтгэвэрт гарч байгаа иргэдийн насны бүтэц, дундаж наслалтын хэтийн төлөвийг харгалзан үзэх хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-ийн “... хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... иргэнийхээ өмнө Төр хариуцна.” гэсэн заалтын дагуу цаашид тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ, хуримтлалын тогтолцоог өөрчлөх бодлого барьж ажиллах хэрэгцээ шаардлага бий болж байна. 
       Ийм учраас Давхар тэтгэврийн тухай хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, хамрагдах субьектүүд, хамтын тэтгэврийг хэрхэн тооцох талаар, тэтгэврийн хэмжээ, олгох хугацаа, бүрдүүлэх баримт, хариуцлага зэргийг тусгасан.

       Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг эндээс татаж авна уу.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

    2016-04-25 07:06:35

    “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний II чуулган амжилттай болж өндөрлөлөө

    2015-12-02 03:19:09

    "Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулга" үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    2015-12-02 03:17:27

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төв нээлтээ хийв

    2015-11-17 00:49:14

    Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөгийг зохион байгуулллаа

    2015-11-17 00:48:12

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа

    2015-11-11 01:06:10

    "Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

    2015-11-11 01:04:14

    “АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДЫН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ - 2015” ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД МОНГОЛЫН БАГ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    2015-11-05 09:09:15

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!