Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монголын хүүхдийн ордноос жил бүр зохион байгуулдаг “Харшийн сүлд мод”-ны баярт оролцож, хүүхэд багачуудад хандан үг хэлж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, хүүхдүүдэд бэлэг гардууллаа.Харшийн сүлд модны наадмыг Монголын хүүхдийн ордноос 55 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 28-31-ны өдрүүдэд тус ордоны авьяаслаг сурагчид 8 удаагийн тоглолтыг нийслэлийн хүүхдүүд багачуудад толилуулж байна.