Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль сахиулах салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхлэсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав. Шагналыг Хууль зүйн сайд гардуулж өглөө.
“Цэргийн гавьяаны одон”-оор ШШГЕГ-ын “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал, хурандаа С.Баяндалай, Хорих 407 дугаар ангийн дарга, хурандаа Д.Ганхуяг нарыг шагналаа.
Хууль зүйн сайд төрийн дээд одонгоор шагнуулсан хууль сахиулагчдад эрүүл энхийг хүсээд, шинэ ондоо эрхэлсэн ажилдаа илүү их амжилт гаргахыг ерөөв.