Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд гар бие оролцож, улс төр, хүмүүнлэг, нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулсан хувь хүн, албан байгууллагыг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалынхаа дагуу 2013 оны шилдгүүдийг 12 дугаар сарын 26-ны өдөр тодрууллаа. ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги хийсэн үйл хэрэг, үйлс бүтээлээрээ шалгарч, 2013 оны “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч” шилдэг байгууллагаар тодорлоо.