Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2013 онд хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтыг эрчимжүүлэх 1 сарын аян зохион байгуулж, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласан нь үр дүнгээ өгсөн бөгөөд хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Уг үйл ажиллагааг өндрөөр үнэлэн Өвөрхангай аймгийн “Хүүхдийн төлөө зөвлөл”, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил”-ийн хэлтсээс 2013 оны “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОН” хэмээн өргөмжилсөн байна.