Өнчин , олдмол гээд
зүрх өвдөж сэтгэл шимшрэм тодотголтой үрсийг нэгэн дээвэр доор нэгтгэж, асран
халамжилдаг газар бол Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв юм.
Тэгвэл тус байгууллага өнөөдөр төвийн хүүхдүүдийнхээ баяр хөөрөөр бялхсан сүлд
модны наамдын баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Баярын арга хэмжээнд МУ-ын УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,
С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Засгийн газрын гишүүн, Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн Төлөө Үндэсний газрын
дарга И. Нарантуяа болон хүүхдүүдийн маань суралцаж буй сургуулиудын удирдлага
багш, хүүхдийн байгууллагууд, мөн хамтран ажиллаж буй байгууллага, хандивлагч
байгууллага, хувь хүмүүс хүүхдүүдүүдийн “Сүлд модны наадам” –ын баярын арга
хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн юм. Хүүхдүүд анх удаа дотуур байрнаасаа өөр газар шинэ жилээ
тэмдэглэж байна. “Эргэн дурсахуй” төвийн ах эгч нар нь тэдэнд өдрийн турш
үйлчлэн бэлэг барилаа.