Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө сангийн тэргүүн С.Эрдэнийн шийдвэр, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2013 оны А/181 дүгээр тушаалаар Монгол улсад төрсөн дөрвөн ихэр хүүхдийн эсэн мэнд амьдрах, эрүүл өсч бойжиход дэмжлэг үзүүлэх зорилгоор Баттулга овогтой Магнай, Манлай, Мандал, Маргад нарт тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн Голомт банкны “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламж нээлээ. Тус хүүхдийн хадгаламжийг Хүүхдийн төлөө сангаас олгож байгаа юм.